
2024.11.22
Хүний хөгжлийн хамгийн чухал үе болох хүүхэд насны хөгжлийг дэмжих юм
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний гуравдугаар хуралд оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд
- “Төрийн бодлогын хэрэгжилт, хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын асуудлууд”
- “Хүүхдийн хөгжил, нийгэм сэтгэл зүйн асуудлууд”
- “Хүүхдийн хөгжлийг дэмжих орчин, үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлууд” гэсэн 3 чиглэлээр нийт 24 илтгэлийг хэлэлцүүлсэн байна.