Б.Жаргалан: Энэ удаагийн парламент манлайлал үзүүлж 20 жил ярьсан утааны асуудлаар дорвитой арга хэмжээ авахыг уриалж байна
2025.04.16

Б.Жаргалан: Энэ удаагийн парламент манлайлал үзүүлж 20 жил ярьсан утааны асуудлаар дорвитой арга хэмжээ авахыг уриалж байна

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн /2025.04.15/ хуралдаанаар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн юм.

2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Төрийн ордонд “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан. Сонголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна төрийн бус байгууллагын төлөөлөл 6, иргэд 94, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл буюу шууд дамжуулалт хийх хоёр телевиз, нийт 104 оролцогч бүртгүүлснээс төрийн байгууллагын төлөөлөл 64, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс 46 хүн оролцсон билээ.

Тайлантай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

Сүүлийн 20 гаруй жил утааг бууруулах чиглэлээрх санал санаачилгыг гаргаж, холбогдох тогтоол шийдвэрүүдийг баталсан. Гэвч утаанаас болж 779 иргэн амь насаа алдаж, 5 тэрбум төгрөгийг утааг бууруулахад зарцуулсан боловч үр дүнд хүрээгүй тул энэ удаагийн парламент манлайлал үзүүлж агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авахыг уриалж байна.