УИХ-ын гишүүн С.Зулпхар “Иргэдээ сонсъё” уулзалтад оролцлоо
2025.02.03

УИХ-ын гишүүн С.Зулпхар “Иргэдээ сонсъё” уулзалтад оролцлоо

Монгол Ардын намын төв байр Тусгаар тогтнолын ордны нэгдүгээр давхрын уулзалтын танхимд “Иргэдээ сонсъё” уулзалт тогтмол үргэлжилсээр байна.

УИХ-ын гишүүн С.Зулпхар, Монгол Ардын намын Дүн шинжилгээ, хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Э.Очбадрах нар өнөөдрийн /2025.01.31/ уулзалтад зорьж ирсэн иргэдийн санал, хүсэлттэй танилцлаа.

Баян-Өлгий аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл болон ахмад настан н.Туяа нар УИХ-ын гишүүн С.Зулпхараас боловсролын салбарын шинэчлэл, нийгмийн халамжийн чиглэлээр хэрэгжиж буй хууль, дүрэм журмын талаар мэдээлэл, зөвлөгөө авч, саналаа илэрхийлэхээр зорин ирснээ хэлж байв. УИХ-ын гишүүн С.Зулпхар тэдний асуултад хариулт өгч, тулгамдсан асуудлыг нь хуулийн хүрээнд хэрхэн шийдвэрлэдэг талаар мэдээлэл хүргэж, ирүүлсэн саналыг нь холбогдох байгууллагад уламжлан, шийдвэрлүүлж хариу мэдэгдэнэ гэдгээ илэрхийллээ.