2025.02.02
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян” эхэлсэнтэй холбогдуулан уулзалт зохион байгууллаа
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлнэ гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр мэдээлж байв.
Тэгвэл "АТАР-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аян эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр Дархан-Уул аймагт Ж.Энхбаяр сайд яамны холбогдох газрын дарга нарын хамт хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар аяны хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, зээлийн чиглэлийн талаар санал солилцсон байна.
“АТАР-4” аян хэрэгжсэнээр газар тариалан, мал аж ахуйн төгс хослолыг бий болгож, хүнс, хөдөө аж ахуйг эдийн засгийн тулгуур салбар болгон хөгжүүлэх аж.