УИХ-ЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН ХААЛТАА ХИЙЛЭЭ
Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын анхны намрын ээлжит чуулган Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу 81 өдөр чуулж, бие даасан хууль 8, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, нийт 52 хууль, Улсын Их Хурлын 57 тогтоол хэлэлцэн баталлаа.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2024 оны Намрын ээлжит чуулганы хугацаанд өндөр ачаалалтай ажиллан улс орны эдийн засагт шийдлээ хүлээсэн олон асуудлыг шийдсэн чуулган байлаа. Намрын чуулганы хугацаанд ЭЗБХ 21 удаа хуралдаж, давхардсан тоогоор нийт 41 асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсэн байна.
ЭЗБХ эрхлэх асуудлынхаа хүрээнд дараах хууль болон УИХ-ын тогтоолын төслүүдийг урьдчилан хэлэлцэж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан батлууллаа.
Үүнд:
Байнгын хорооноос нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулсан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд:
1. Үндэсний баялгийн сангийн тухай
2. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тогтоол:
1. “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
2. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
3. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
4. “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл
5. “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2023 оны гүйцэтгэл, 2024 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Мөн УИХ, ЭЗБХ-ны харьяа байгууллагын дарга, хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох нэр дэвшигчийн сонсголыг ЭЗБХ-ны 2024 оны 12 сарын 14-ны 3-р тогтоолын дагуу зохион байгуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн томилууллаа.
Үүнд:
1. Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох, чөлөөлөх тухай;
2. Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай;
3. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай;
4. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай;
5. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай;
6. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай;
7. Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнийг томилох тухай зэрэг болно.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан