2025.01.29

УИХ-ын гишүүд засгийн газрын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж шаардлага хүргүүлнэ

Хурдан морины хаврын уралдааныг зохион байгуулах эрхийг тухайн орон нутагт өгч, хугацааг нь богиносгох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Гэхдээ энэ шийдвэр шууд хэрэгжих ямар ч боломжгүй. Учир нь уг уралдааныг хориглосон Засгийн газрын 2019 оны тогтоолыг хүчингүй болгоогүй. Мөн Улсын дээд шүүхийн болон давж заалдах шатны шүүхийн тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа юм. Албан ёсны эдгээр шийдвэрүүдийг уландаа гишгэн байж хүүхдийн эрхийг зөрчих үйлдэл хийж байгааг парламентын нэр бүхий гишүүд эсэргүүцлээ.