Б.Мөнхсоёл: Дэлхий дахинд 1 минутанд 1 сая ам.доллартай тэнцэх хэмжээний тамхины сурталчилгаа явуулж байна
2025.01.28

Б.Мөнхсоёл: Дэлхий дахинд 1 минутанд 1 сая ам.доллартай тэнцэх хэмжээний тамхины сурталчилгаа явуулж байна

“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал хэлэлцүүлэг, зөвлөгөөн” хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Олон улсын байгууллагын төлөөлөгчид илтгэлдээ дурдаж байна. Тухайлбал, нэг минутанд 1 сая ам.доллартай тэнцэх хэмжээний сурталчилгаа явж байна гэх. Өөрөөр хэлбэл, тамхины бизнесийн салбар маш их ашигтай ажилладаг болохыг үүнээс харж болно. Нөгөө талдаа 6 секунд тутамд тамхины хор уршгаар олон хүний амь эрсдэж байна. 

Олон улсын туршлагаас харахад дэлхийн 134 улс тамхийг онцгой албан татвараар зохицуулдаг бол дэлхийн 40 гаруй орон электрон тамхийг бүрэн хориглодог.

Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл Бээжин хот “smoke free” комбанит ажлыг хоёр жилийн хугацаанд зохион байгуулж, тамхигүй орчныг бий болгосон байна. Үүний тулд зөвхөн хүүхэд гэлтгүй том хүмүүст мэдлэг, мэдээлэл хэрэгтэй байна. Татвараас авч байгаа орлогоороо эргээд иргэдээ мэдлэгжүүлэх хэрэгцээ үүсэж байгаа юм. Тиймээс манай улс ард иргэдээ тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд бүх шатандаа хамтарч ажиллах шаардлагатай. Ерөнхийлөгчөөс авхуулаад өндөр түвшний  баг тамхины хор хөнөөлөөс хамгаалах ажилд хүчтэй оролцох ёстой” хэмээв.