2025.01.16

П.Сайнзориг Зээлийн хүүг бууруулахад анхаарах ёстой

УИХ-ын чуулганы /2025.01.16/-ны өдрийн хуралдаанаар Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад Нинжбатын Ууганбаатарыг, гишүүнд Сугарын Лхагвадорж, Гэрэлтийн Тэлмэн, Тунсагийн Тэлмэн, Данзанбалжирын Энхжаргал, Ундраагийн Хосжаргал, Гомбын Эрдэнэбаяр нарыг дэвшүүлсэн юм.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын нэг онцлог бол тодорхой албан тушаалууд дээр томилох асуудлыг нээлттэйгээр сонсгол хийдэг болсон. За энэ жишээг бас ХЭҮК, ШЕЗ сахилгын хороон дээр явж байсан. Монгол банк, СЗХ, ҮСХ зэрэг энэ байгууллагууд дээр сонсголуудыг хийж байгаа. Сонсгол 13 цаг үргэлжилсэн. Эдийн засгийн байнгын хорооны гишүүд асуулт асууж нэр дэвшигчдийгээ олон нийтэд өөрсдийгөө танилцуулах боломж олгохын төлөө бас ажилласан. Зээлийн хүүг бууруулахад анхаарах ёстой.

Нэр дэвшигч хамгийн түрүүнд энэ ажлыг, УИХ-тайгаа хамтарч хийх ёстой гэжбанкны секторын түвшинд байдаг уу. Энэ зээлийн хүүг бууруулах ,санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, өрсөлдөөнийг дэмжих чиглэлд яг ямар ажлуудыг хийх ёстой вэ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn