2025.01.16

Э.Батшугар: Монгол банк өөрөө хараат бус байх ёстой

УИХ-ын чуулганы /2025.01.16/-ны өдрийн хуралдаанаар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны зарим гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Э.Батшугар дараах байр суурийг илэрхийллээ.

Монгол банкны Мөнгөний бодлогын хороо болнөлөө бүхий нийгэм, эдийн засагт шууд болон шууд бусдад нөлөөлөхөд нөлөөлж болох ,институт. Монгол банкны бодлогын хүү өсгөх, бууруулах, банкны төгрөг, валютын заавал байлгах ёстой нөөцийг нэмэх, хасах гэх мэтчилэн маш бодлогын чухал шийдвэрүүдийг гаргадаг. Монгол банк өөрөө хараат бус байх ёстой.

Төв банк эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг үндсэндээ хангаж байдаг үндсэн институцМонгол банкны үндсэн зорилгыг та бүхэн хэрхэн харж байна. Төв банкны итгэл үнэмшил нь өөрөө төв банкны бодлогын шийдвэрийн үр дүнгийн хэмжүүр байдаг. Цаашдаа ямар бодлогод анхаарч, хэрхэн ажиллах вэ?

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn