Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бодлого шийдвэрийн талаар танилцууллаа
2025.01.14

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бодлого шийдвэрийн талаар танилцууллаа

Бүсчилсэн хөгжлийн асуудлаар Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна. Хуралдаанд  аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга,  Засаг дарга нар оролцож байна.

Энэ үеэр аймаг, нийслэл орон нутгийн удирдлагуудад  “Бүсчилсэн хөгжлийн бодлого - Стандарттай шийдэл” сэдвээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бодлого шийдвэрийн талаар танилцууллаа.