
2024.11.16
Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа
Хөтөлбөрийн үндсэн бодлого агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн бөгөөд Улаанбаатар "20 минутын хот" үзэл баримтлалын дагуу иргэд өөрийн оршин суух газраасаа 20 минутын зайд нийгмийн суурь үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх юм.
Хөтөлбөрийн төсөл нь агуулгын хувьд 5 бодлого, 25 зорилго, 220 зорилт, хүрэх үр дүнг тодорхойлсон байна. Үүнд:
- Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 5 зорилго, 69 зорилт
- Хүний хөгжлийн бодлогын хүрээнд 5 зорилго, 38 зорилт
- Эдийн засгийн бодлогын хүрээнд 5 зорилго, 12 зорилт
- Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд 5 зорилго, 23 зорилт
- Засаглалын бодлогын хүрээнд 5 зорилго, 42 зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.