Б.Мөнхсоёл: Бээжин хот “smoke free” кампанит ажлыг 2 орчим жилийн хугацаанд хийж тамхигүй хот болсон
УИХ-ын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан "Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах" үүрэг бүхий ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл ажиллаж буй.
Эл ажлын хүрээнд тэрбээр дараах зүйлийг өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Тодруулбал “Товчхондоо зөвхөн хүүхэд гэлтгүй томчуул ч электрон тамхинаас татгалзах ёстой юм билээ шүү. Таны эрүүл мэндэд чимээгүй гэмтлийг маш ихээр учруулж буй. Электрон болон бусад төрлийн (бохь, давирхай… янжуур тамхи) хор уршгийг харуулсан маш олон мэдээ, мэдээлэл байна.
Бээжин хот “smoke free” кампанит ажлыг 2 орчим жилийн хугацаанд өрнүүлснээр тамхигүй хот болж чадсан байна. Канад зэрэг олон улсууд мөн бүрэн болон хэсэгчилсэн байдлаар татгалзаж байна…
Ийм байхад бид элдэв жимсний амт, үнэрт нь хууртан хүүхдүүдээ энэ төрлийн тамхинд орж байгаа явдалд өндөр анхаарал тавих ёстой.
Энгийн барааны төрөлд орон ямар ч татваргүй орж ирж байгаа, дэлгүүрийн лангуун дээр янжуур тамхи шиг тавигдах шаардлагагүй байрлаж байгаа, насанд хүрээгүй хүүхдэд борлуулдаг гэх мэт наад захын зохицуулалтгүй явж буй нь электрон тамхи өргөн дэлгэр тархах, нэвчих боломжийг бүрдүүлж хугацаа их алдсан байна.
Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсэг одоогоор дөрвөн удаа хуралдсан болно. Өмнөх парламентаар энэ асуудал өчнөөн яригдсан ч асар их лобби явж ажлын хэсгийн гишүүдийг элдвээр харлуулж мохоож байсан гэж дуулсан” хэмээн бичжээ.
Мөн түүнчлэн
- Цахилгаан тамхин дотор уушиг гэмтээгч юу юу байна та мэдэх үү? Таны хүүхэд мэдэх үү?
- Энгийн тамхи татсанаар бид 7000 химийн бодис уушиг луугаа шахдаг тэр нь удаандаа хавдар үүсгэдэгийг мэддэг болсон
- Цахилгаан тамхи шинэхэн учир бид удаан хугацааны нөлөөг мэдэхгүй байгаа
- Бид юуг мэдэж байгаа вэ гэхээр цахилгаан тамхи нь дотроо байгаа e- juice нь тос хэлбэрээр байгаа халааж тэр уураар амьсгалдаг
- Энэхүү халаасан ууран дотор амт оруулагч нараас гадна THC (the chemical in marijuana that causes psychological effects) буюу сэтгэц нөлөөт никотин байгаа
- Дээр дурдсан тосон дотор байсан олон бодис уур хэлбэрэрэ уушгинд нэвчиж цусанд шингэдэг ба уушгийг гэмтээж үрэсвэл үүсгэдэг
- Мөн энэ тосон дотор байгаа Е витамин нь өтгөрүүлэгч ба халсан уурыг уушгинд хүргэгч үүрэг гүйцэтгэдэг ба халаасан Е витамин уушиг гэмтээж байгаа
- Мөн цахилгаан тамхин доторхи Diacetyl нь хүнсний нэмэлт ба уушгины жижиг гуурсан хоолойг гэмтээдэг,
мөн Formaldehyde нь уушиг ба зүрхийг гэмтээдэг, Acrolein нь шавьж устгагч ба уушгийг гэмтээдэг хэмээн Жон Хопкинсын их сургуулийн судлаачид ярьжээ.