Монгол залуус нэг хонийг 33 секундэд хяргаж амжилт гаргажээ
Шинэ зеланд улсад “Share Mongolia” ТББ-с бэлтгэгдсэн монгол залуус хонийг хурдан хяргах тэмцээнд оролцож гуравдугаар байр эзэлсэн байна. 1 хонийг 33 секундэд хяргаж амжилт гаргажээ. Бусад улс оронд хонь хяргагч нь мэргэжил байдаг бөгөөд өдөрт дунджаар 400 - 500 хонь, дэлхийн рекорд 8 цагт 754 хонь хяргаж байна.
Монгол залуус гуравхан жил энэ технологи эзэмшиж байгаа ч одоо дунджаар 400 гаруй хонь хяргаж байна. Ноосны гарц, малын эрүүл мэнд, малчны орлого болон хоршооны хөгжил, үйлдвэрлэгчдийн түүхий эдийн тогтмол бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээний бодит загвар болж хөгжихөд энэ мэрэгжлийг хөгжүүлэх нь өндөр ач холбогдолтой. Залуус маань жил бүр суралцсаар байгааг харахад бахархаж байна. Удахгүй жишиг хоршоодууд шинэ технологи, инновацид суурилж бизнес утгаараа хөгжинэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Холбоотой мэдээ
2025.01.08
2025.01.08
2024.09.28