Х.Баттулга:Өнөөдөр энэ заалтыг хайрцаглаад байж болно.Гэхдээ...
-Хамтарсан Засгийнгазраас зайлшгүй гарах ёстой юу. Ажилхийвэл дуустал,давс хийвэл уусталгэдэг үгийг Ерөнхийсайд сануулаадбайгаа?
-Гарах хэрэгтэй шүү дээ. Гарахдаа зөв ярилцаад, ойлголцох ёстой. ҮЗХ-гоор Засгийн газарт орж ажиллахаа шийдсэн. Харин гарахдаа ганц хүний шийдвэрээр гарчихаж болохгүй. Засгийн газар мөрийн хөтөлбөртөө хариуцлагагүй хойрго хандсан.
Ажил явахгүй болохоор улс орон яаж хөгжих юм.
21 мянган төгрөг өгчихөөд хөгжиж байна гэж яриад байж болохгүй биз дээ. Зээлээр авсан мөнгөө л иргэддээ тарааж байгаа. Бүтээн байгуулалт, ялангуяа түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэж эдийн засгийн хараат байдлаас гарах ёстой. Гэтэл бүгд хийгдээгүй. Хоёр намын гэрээнд дотооддоо бензин боловсруулна гэсэн эхлээ ч үгүй. Сая л УИХ-ын чуулганаар орж ирсэн. Засгийн газарт магтан дуулаад байх юм байхгүй гэдгийг нь л хэллээ. Магтан дуулахаар байсан бол ард түмний амьдрал ийм байх уу.
-Сайд болон дэдсайд нарын хариултыг сонсоод заримхүн өөд нь татаад 82хувьтай ажилласангэдэг дүгнэлт өглөө?
-82 хувьтай байсан бол хамтарсан Засгийн газраас гарч яах юм. 100 болгоход 18 хувь дутуу юм чинь гүйцээе гэж зүтгэнэ шүү дээ.
-ҮЗХ нэлээд ширүүнөрнөж байна. Таныхувьд ямар үр дүнхүлээж байгаа вэ?
-Хурлын үр дүн тодорхой болчихлоо. Сая санал хураалт дээр харагдаж байгаа биз дээ. Өөрсдөө хурлаа удирдаад л.Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, сайд нарынхаа тайланг сонсгох гэж байгаа бол хурал удирдах эрхгүй л байхгүй юу. Үүнийг хүлээж авсангүй. Яахав өнөөдөр энэ заалыг хайрцаглаад байж болно. Гэхдээ заалнаас гаднах амьдрал чинь шал өөр шүү дээ.
-Засгийн газрын хуралдаанаар Хятадын тал 75 хувийг нь эзэмшдэг "МСS"-тэй тогтвортой байдлынгэрээг 70 жилээр хийх гэж байгаа гэсэн мэдэгдлийнхээ талаар?
-Уг гэрээний тухайд сарын өмнө яамдуудаас санал авахаар оруулж ирсэн. Манай яамнаас бол Ухаа худаг бол стратегийн орд газар боловч хэдхэн хүн аль хэдийнэ хувийн өмч болгоод авчихсан. Үнэн хэрэгтээ дөрвөн хувь гэж яриад байгаа боловч түүнээс илүүг хуваагаад авчихсан. 70 жилийн тогтвортой байдлын гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэж санал өгсөн ч Сангийн яаманд очоод гацчихсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулах гэж байгаа юм байна.
-АН-ын даргын суудалд таныг нэр дэвшинэ гэсэн мэдээлэлгараад байгаа?
-Би намын даргын төлөө үзнэ энэ тэр гэж огт яриагүй. Нам маань социализм, коммунизмын үеийнх шиг болчихлоо. Цаана нь мөнгөний бүлэглэл барьчихаад байна. Энэ лоозонгоо болиоч ээ гэж яриад байгаа болохоос биш намын дарга болох сонирхол алга. Намын дарга болох гэж ийм юм яриад байна гээд мушгиад байгаа хэрэг. Намын даргын асуудлыг яривал 8-10 хүн байгаа.