2024.02.26
ТӨРИЙН ӨМЧИТ "ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ТӨРИЙН ӨМЧИЙН САЛБАР ХЯНАЛТ, УДИРДЛАГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Хурлын танхимд зохион байгуулагдсан албан ёсны уулзалт өндөрлөсний дараачаар БНХАУ-ын ӨМӨ3О-ны Төрийн өмчийн салбар хяналт, удирдлагын хорооны төлөөлөгчид Төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХХК-ийн байранд хүрэлцэн ирэв. /2024.02.26/
БНХАУ-ын ӨМӨ3О-ны Төрийн өмчийн салбар хяналт, удирдлагын хорооны Төлөвлөлт хөгжлийн хэлтсийн нэгдүгээр түвшний байцаагч Шюэсон тэргүүтэй төлөөлөгчдийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийнхан хүлээн авч, уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Түлш, эрчим хүчний группийн Ахлах менежер С.Ашидмөнх, Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газрын Ахлах менежер Я.Өлзийболд, Зэс, металлын группийн менежер Ц.Төгсбуян, Хамтын ажиллагааны хэлтсийн менежер Т.Төрбадрах,
БНХАУ-ын ӨМӨ3О-ны Төрийн өмчийн салбар хяналт, удирдлагын хорооны Төлөвлөлт хөгжлийн хэлтсийн нэгдүгээр түвшний байцаагч Шюэсон тэргүүтэй төлөөлөгчид байлцаж, хоёр орны хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд хоёр тал цаашид хамтран ажиллахад нэн тохиромжтой хэд хэдэн асуудлаар илэн далангүй санал бодлоо хуваалцсан юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан