УИХ
Засгийн газар
Нийслэл
УИХ
Засгийн газар
Нийслэл
Мэдээ
Хууль
Эксперт
Жиргэх
2024.12.13
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай
УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Хуулийн мэдээ
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.13) УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ц.Туваан, Д.Рэгдэл, У.Отгонбаяр, Д.Батбаяр нар “Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.
Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуу бол “Монгол төрийн мэргэн өвөө” хэмээн нэрлэгдэж, ард түмнийхээ гүн хүндэтгэлийг хүлээсэн, үлгэр жишээ төрийн албан хаагч байсан гэдгийг тогтоолын төсөл боловсруулагчид онцоллоо. Түүний төрийн ажлын өвөрмөц арга барил, манай орны эдийн засгийн тулгуур салбар болох уламжлалт мал аж ахуйг зөв зохистой эрхлэх талаарх үнэ цэнтэй бүтээл, үзэл санааг залуу үеийнхэнд таниулах, эзэмшүүлэх нь чухал ач холбогдолтой байгааг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд тодотгов.
Түүний мэндэлсний 130 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлснээр нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, олон улсын харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сахин хамгаалах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр, амьдрал, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлан таниулах боломж бүрдэнэ гэж үзсэн байна.
Холбоотой
мэдээ
Ажлын хэсгийн хяналт шалгалтын үр дүнг үндэслэн Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын...
2025.05.07
Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ
2025.05.06
Д.Рэгдэл: Чоно, малчны амь насанд аюул учруулах хэмжээнд хүрэхэд зохицуулах эрх зүйн зохиц...
2025.05.02
Ц.Туваан: Хармагтайн орд 150 тонн алтны нөөцтэй стратегийн ордод ороогүй
2025.05.07
Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжилд чиглэсэн бодлого, шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнү...
2025.05.07
“Монгол дархны уламжлал, шинэчлэл” сэдэвт анхдугаар чуулган боллоо
2025.05.01
МЭНДЧИЛГЭЭ
2025.05.09
Д.Амарбаясгалан: Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны дунд зээлдэгчийн эрхийг хамгаал...
2025.05.09
Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томиллоо
2025.05.08
Д.БАТБАЯР: УДАХГҮЙ ЭХНЭЭС НЬ ДЭЛГЭЭД ХАРИУ НЭХЭЭД ЯВНА, ХҮЛЭЭЖ БАЙГААРАЙ!
2024.09.09
2023 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж байна
2024.08.30
“Оюу Толгой” ХХК-ийн гүний уурхайн үйл ажиллагаатай танилцлаа
2024.08.19
С.Эрдэнэболд: Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд төсөв нийцэж байгаа эсэх талаар ауд...
2025.05.08
" Ам нээвэл " нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд оролцлоо
2025.05.07
Венецийн комиссын төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцлоо
2025.05.07
‹
›
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2025
01.09
Тогтоолын төслийг хэлэлцлээ
2024
12.26
С.Ганбаатар: Жамсрангийн Самбуугийн ном, зохиол, бүтээлийг о...
2024
12.26
Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ
Хуулийн мэдээ
2024
12.13
УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Мэдээ
Хууль
Эксперт
УИХ
Засгийн газар
Нийслэл