Б.Найдалаа: Түгжрэлийг шийдэхийн тулд иргэдийн машинтай байх эрхэд халдаж болохгүй
2024.11.16

Б.Найдалаа: Түгжрэлийг шийдэхийн тулд иргэдийн машинтай байх эрхэд халдаж болохгүй

Монгол хүн морьтой байх ёстой. Орчин цагийн унаа бол машин. Тиймээс түгжрэлийг бууруулахын тулд иргэдийн унаатай байх эрхэд халдаж болохгүй гэдгийг УИХ-ын гишүүн Б.Найдалаа онцолсон юм.

Үргэлжлүүлэн тэрбээр "Улаанбаатарт байгаа иргэн хөдөө орон нутаг руу зорчиход тээврийн хэрэгсэл хэрэг болно. Тиймээс иргэдийн хувийн эрхийн асуудалд шууд халдахгүйгээр машин унах эрхийг хумих бодлого боловсруулах ёстой. Жишээлбэл, татвар нэмэгдүүлэх, зогсоолын төлбөрийг өсгөх боломжтой.

Өөрөөр хэлбэл, хотод явж буй машины тоог бодлогоор хязгаарлах, цөөрүүлэх ёстой" хэмээн байр сууриа илэрхийллээ.