2024.11.09

ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ НЭГ Ч ХУУЛИНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААГҮЙ

  • Сүүлийн үед цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар эх сурвалж тодорхойгүй мэдээлэл нийгэмд их яригдаж байна.
  • Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг тусдаа хуулиар буюу Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулж, нийгмийн даатгалын байгууллага гэрээгээр тэтгэврийг тогтоон, олгох ажлыг гүйцэтгэдэг. Санхүүжилтийг улсын төсвөөс олгодог.
  • Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийгмийн даатгалын сан болон улсын төсвөөс олгох татааст нийгэмд яригдаж буй асуудалтай холбоотой төсөв тусгагдаагүй.