Онцгой байдлын 100 албан хаагчийг Филиппин Улсад англи хэлний сургалтад хамруулна
2024.10.17

Онцгой байдлын 100 албан хаагчийг Филиппин Улсад англи хэлний сургалтад хамруулна

Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р.Маркос Жр болон Дэд Ерөнхийлөгч Сара Дутерте нартай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, төрийн албан хаагчдыг англи хэлний сургалтад үе шаттай хамруулж, харилцан туршлага судлуулах, хөдөө орон нутгуудад англи хэлний сургалт, семинар зохион байгуулах асуудлаар санал солилцов.

Тухайлбал, эхний ээлжид Онцгой байдлын 100 албан хаагчийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор урт болон богино хугацааны сургалтад хамруулахаар тохиролцлоо.

Монгол Улсын Засгийн газраас 2024-оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Филиппин Улстай хамтран ажиллаж, бүс нутгийн хөгжлийн бодлогыг судлах эрмэлзэлтэй байгаагаа уламжиллаа. Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Филиппин Улсын Дэд Ерөнхийлөгч Сара Дутерте Монгол Улсад албан ёсоор айлчлахаа илэрхийллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан