Ахмад настны хөгжил, оролцоог нэмэгдүүлэх цогц үйлчилгээ манай улсад үгүйлэгдэж байна
2024.10.23-ны өдөр “Ардын цолтны АРЦо” НҮТББ – ын ахмадуудтайгаа уулзаж ахмад настны асуудлаар ярилцаж, тэднийхээ санал, зөвлөмжийг сонслоо.“Ардын цолтны АРЦо” НҮТББ-ийн тэргүүн Ардын багш Дашням онцлохдоо Ардын цол гэдэг нь тухайн мэргэжлийн хамгийн өндөр, дээд хүндэтгэл ба Монгол улсын хэмжээнд нийт 225 хүнд ардын цол олгосон байдаг ч одоогоор 160 гаруй нь амьд сэрүүн байгааг онцоллоо.
Мөн Монгол Улсын Ардын цолтнуудын нийгмийн оролцоо нөлөөллийг нэмэгдүүлж, ажил амьдралын арвин туршлага, мэдлэг чадварыг нийгмийн хөгжил дэвшил, ялангуяа залуу, хойч үеэ хүмүүжүүлж төлөвшүүлэхэд ашиглах нь чухал ач холбогдолтойг ахмадууд онцолж байв.
Цаашид ахмадуудын чанартай эрүүл насжилтыг дэмжих, Ахмад настны орлогын баталгааг хангах, ахмад настны хөгжил, оролцоог нэмэгдүүлэх үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, тодорхой болгох, ахмадын санг ажиллуулах, ахмад настны эрхийг зөрчин үйлдэгдэж буй эрүүл мэнд, бие, сэтгэл санаа болон эдийн засгийн хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авах талаар тууштай ажиллах болно.
Холбоотой мэдээ
2024.10.31
2024.10.30
2024.10.26