2024.10.29
Гар урлалын үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа
“Алсын хараа 2050” МУ-ын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний хүрээнд, Улсын бүртгэлийн байгууллагын түүхт 84 жил, Бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийн ой, “Улсын бүртгэлийн ажилтны өдөр”-ийг угтан “Гар урлалын үзэсгэлэн худалдаа”-г зохион байгууллаа.
Тус арга хэмжээг хамтран зохион байгуулагчаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Сүү ХК, АПУ ХК, Имарт худалдааны төвийн хамт олон дэмжлэг үзүүлсэн бөгөөд өрхийн үйлдвэр эрхэлдэг 40 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын албан хаагчид идэвх санаачилгатай оролцон худалдан авалт хийлээ.
Мөн Улсын бүртгэлийн байгууллагын албан хаагч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхэд УБЕГ-ын дарга болон удирдлага хүндэтгэл үзүүллээ.