УИХ-ын гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаатай танилцлаа
2024.10.16

УИХ-ын гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн хамтаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаатай танилцлаа.

Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй байгууллагууд улс орон, нийт иргэнийхээ нийтлэг ашиг сонирхлын төлөө хууль дээдлэх зарчим, эрх зүйт ёсыг бэхжүүлэх, эрх зүйг хөгжүүлэхэд хуульд заасан хүрээнд хамтран ажиллах, харилцан мэдээлэл, санал солилцохын ач холбогдол их.

Өнөөдрийн энэ уулзалт Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шүүхийн зохион байгуулалт, тогтолцоо өөрчлөгдөж, УИХ-аас баталсан Шүүх байгуулах тухай хууль удахгүй хэрэгжиж эхлэх гэж байгаа болон сонгуулийн шинэ тогтолцооны дагуу парламент бүрдэж үйл ажиллагаагаа эхэлж байгаа үетэй давхцаж байгаагаар онцлог юм.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn