2024.10.17

П.Сайнзориг: Ажиллах хүчний квот чөлөөлөх асуудлыг өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ үээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг хийлээ. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 

Ипотекийн зээлд ирэх жил 560 аад тэрбум төгрөгийн эх үүсвэр олгоно, 13 мянган айл өрхийг ипотекийн зээлээр орон сууцтай болгох асуудал яригдаж байгаа. үүний хэдэн хувийг амины орон сууцад олгох тоо хэмжээ гарсан уу. Ажиллах хүчний квотыг чөлөөлөх асуудлыг ярих хэрэгтэй. үүн дээр салбарын хариулт орж ирэхгүй байна. Дээр нэг хурал дээр төрийн нарийн нь манайх стратегийн ач холбогдол бүхий газарт чөлөөлдөг гэж хэлж байсан. гэтэл жирийн нэг залуу гаднаас тоног төхөөрөмж оруулж ирээд ажлаа жигдэртэл нэг инженер оруулж ирж чадахгүй байна. Ийм байхад яаж том аж ахуй нэгжтэй жижиг, дунд үйлдвэрийнхэн өрсөлдөх вэ.Үүнийг өөрчилмөөр байна. Газрын харилцааны асуудал дээр менежмент, бүртгэлжүүлэх тал дээр ямар ажил хийх вэ. Богд уул хэтэрлээ. Тусгай хэрэгцээт газар нутаг дээр битүү орон сууц барьчихсан. Үүний Эздийн зарлах хэрэгтэй. Ямар ямар хууль УИХ дээр орж ирэх талаарх мэдээллээ салбарын сайд эртхэн оруулж ирэх хэрэгтэй байна.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хариуллаа.. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn