"20 МИНУТЫН ХОТ" ТӨСӨЛ ХЭРЭГЖСНЭЭР ИРГЭДЭД ТӨРИЙН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭ ОЙРТОНО
2024.10.02

"20 МИНУТЫН ХОТ" ТӨСӨЛ ХЭРЭГЖСНЭЭР ИРГЭДЭД ТӨРИЙН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭ ОЙРТОНО

НИТХ-ын сонгуулийн 6-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид ээлжит уулзалтаа Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэдтэй хийлээ.

Уулзалтын үеэр СХД-ийн Засаг дарга Б.Хуягбаатар дэд төвүүдэд түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн төрийн болон нийгмийн цогц үйлчилгээг бий болгоно.

"20 минутын хот эрхзүйн цогц реформ" шинэтгэлийн хүрээнд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар Нийслэл Улаанбаатар хотыг Улсын зэрэглэлтэй 2 хот, орон нутгийн зэрэглэлтэй 14 хот, дагуул хотуудад хуваан, бие даан хөгжүүлэх замаар иргэн бүр нийгмийн болон төрийн бүх суурь үйлчилгээг 20 минутын зайнд авах цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандартыг бүрдүүлнэ.

АХМАДУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИЖ, ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

НИТХ-ын Сонгуулийн 6-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Хуягбаатар хүний хөгжил, нийгмийн хамгааллыг сайжруулах бодлогын хүрээнд ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа залуучуудад өвлүүлж үлдээх нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч байгааг тодотгов.

Мөн тэрбээр Сонгинохайрхан дүүрэгт 36 мянга гаруй ахмад настан амьдардаг бөгөөд тэдэнд зориулсан төрөлжсөн үйлчилгээ үзүүлэх төвийн үйл ажиллагааг эрэлтэд нийцсэн байдлаар зохион байгуулж, идэвхтэй насжилтыг дэмжихээ илэрхийллээ.

ХАНЫН МАТЕРИАЛ ОРЧИМД 9.7 ГА ТАЛБАЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Нийслэлийн МАН-аас НИТХ-ын сонгуулийн 6-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид иргэд сонгогчдод дэвшүүлсэн бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Энэ үеэр Нийслэлийн МАН-ын дарга, Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “СХД-ийн сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэг нь хүртээмжтэй, гэр хорооллоороо авто замын сүлжээтэй, Хүүхэд, залуучуудын театр, Усан спортын төв, стандартад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн талбайнууд, дугуйн замууд, шинээр баригдаж буй Өвлийн спортын ордон гээд нийгэм, соёл, спортын байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллалаа” хэмээв.

Мөн тэрбээр өнгөрсөн жилүүдэд нийгмийн суурь хүртээмжийн асуудлыг бид шийдэж чадсан. Харин одоо агаар, хөрс, орчны бохирдлоосоо салахын тулд Баянхошуу, Толгойт дэд төвүүдээ түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлнэ. Мөн Ханын материал орчимд 9.7 га талбайг орон сууцжуулах ажлыг эхлүүлээд байна” гэлээ.

Энэ үеэр нэр дэвшигчид уулзалтад ирсэн иргэдийн санал хүсэлтэд хариулт өглөө. Уулзалтын төгсгөлд Хотын дарга Улаанбаатар хотын хэтийн хөгжлийг зангидсан “Хотын сэргэлт-20 минутын хот” мөрийн хөтөлбөрийн заалт бүрийг тунгаан судалж, НИТХ-ын Сонгуулийн 6-р тойрогт нэр дэвшигчдийг дэмжихийг хүслээ.

ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ БҮХИЙ 6 ЭГНЭЭ АВТОЗАМ 2025 ОНД БҮРЭН АШИГЛАЛТАД ОРНО

Өглөөний алхалтаа 30 дугаар хорооноос эхэлж, иргэд сонгогчидтойгоо уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Толгойтын гудамжийг Ард аюушийн өргөн чөлөөтэй холбох 6 эгнээ 2,4 км автозамыг СХД-ийн 30, 31, 37, 23,39-р хороодыг дамнан холбох бүтээн байгуулалтыг 2025 онд бүрэн ашиглалтанд оруулна.

АМЬДАРЧ БУЙ ОРЧИНДОО ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ

Боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй иргэддээ нийгмийн баталгааг сайжруулах төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн хэрэгцээ өндөр байгаа гэр хорооллын 52 байршилд хүн амын нягтаршил, өсөлт, хүртээмжийг үндэслэн гэрт хамгийн ойр сургууль барих ажлыг үе шаттай хэрэгжүүлж, амьдарч буй орчиндоо чанартай боловсролын үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлнэ.

Ерөнхий боловсролын сургуулийн анги дүүргэлтийг стандартад нийцүүлэн, багш нарын ачааллыг бууруулах урамшууллын зохицуулалтыг бий болгоно.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хотын соёл, эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ.

САРД 100 МЯНГАН АВТОМАШИНЫ ЗОРЧИЛТЫГ ДУГУЙ БОЛОН ЯВГАН АЛХАЛТААР СОЛЬЖ ЧАДВАЛ СО 2 ЖИЛД 3764 ТОННООР БАГАСНА

Ээлжит уулзалтаа СХД-ийн 29, 37-р хорооны иргэд сонгогчидтой хийж МАН-аас ирэх дөрвөн жилд хийх бүтээн байгуулалт, мөрийн хөтөлбөрөөс танилцуулав.

Тодруулбал Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр зөвхөн машин зорчиход зориулагдаагүй, явган хүн, дугуйтай хүний зорчих эрх, ая тухыг хангасан иж бүрэн гудамж төслийг хэрэгжүүлнэ.

  • Явган зам
  • Дугуйн зам
  • Аюулгүйн гарц
  • Авто зогсоол

Иж бүрэн гудамж төсөл- Үйлдвэрчний эвлэлийн гудамж
Сонгинохайрхан дүүргийн 5,6,7,8,18,19,27,29-р хороодын нутаг дэвсгэр, Геологийн төв лабораторийн уулзвар, Энхтайваны өргөн чөлөөнөөс Баянхошууны тойрог хүртэлх 5,6 км гудамж замыг ИЖ БҮРЭН ГУДАМЖ болгон шинэчлэн засварлах бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны 4-р сард эхлүүлнэ.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn