Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт нийгмийн, авто зам, явган зам, үерийн далан гэх мэт дэд бүтцийн олон бүтээн байгуулалт хийсэн.

Иргэд сонгогчид маань их хэмжээний хөрөнгө оруулалт татаж, нүдэнд үзэгдэж, гарт баригдах бүтээн байгуулалт өрнүүлсэн хэмээн манай багийнханд талархал илэрхийлж байлаа.

Цаашдаа Сонгинохайрхан дүүрэг Сонгинохайрхан, Толгойт, Баянхошуу, Өнөр гэсэн дөрвөн хотод хуваагдан, иргэд 20 минутад багтаан төрийн болон нийгмийн үйлчилгээг авах нөхцөл бүрдүүлнэ. Мөн суурьшлын бүсэд дахин төлөвлөлт хийж, орон сууцны хорооллууд барих, хашааны газартаа амины орон сууц барих нөхцөл бүрдүүлэхээр төлөвлөөд байна.