2024.09.29
“ТАНД ОЙРХОН-20 МИНУТЫН ХОТ” ТӨСЛИЙН СУУРЬ БОЛОХ ДЭД ТӨВҮҮДИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ӨРНҮҮЛНЭ
НИТХ-ын сонгуулийн 6-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид ээлжит алхалтаа Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд хийж, Баянхошууны эцэст худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй уулзав.
Нэр дэвшигч Б.Хуягбаатар хэлэхдээ, “Баянхошуу бүс бол сүүлийн 4 жилийн хугацаанд СХД гэлтгүй Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаараа дээгүүрт жагсаж байна. “Танд ойрхон-20 минутын хот” төслийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулж, гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэл, агаар орчны бохирдлыг бууруулж, иргэдийн амьдрах орчин, дэд бүтцийг цогцоор нь шийднэ” хэмээн онцоллоо.
Дэд төвүүд төслийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах, орлогод нийцсэн орон сууцны хорооллуудыг барина.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn