НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖАА ГАРДАЖ АВЛАА
2024.09.26

НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖАА ГАРДАЖ АВЛАА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн 6-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Батчулууны Хуягбаатар батламжаа гардан авлаа.

Тэрбээр ХААИС-ийг экологич мэргэжлээр, Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр дүүргэсэн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Налайх дүүргээс ажлынхаа гарааг 2007 оноос эхэлсэн бөгөөд Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих газрын мэргэжилтэн, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар өнгөрсөн 7 дугаар сараас эхлэн ажиллаж байна.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn