Нийслэлд 2025 онд хөгжлийн бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжинэ
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.3%-ийг эзэлж байгаа Улаанбаатар хотод, нийт хүн амын тал нь буюу 1 сая 600 мянга гаруй иргэд амьдарч байна. Нийслэл рүү чиглэсэн энэ хурдацтай шилжилт хөдөлгөөн нь ажилгүйдэл, автозамын түгжрэл, агаар хөрсний бохирдол зэргийг үүсгэхийн сацуу нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг араасаа дагуулж байна.
Үүнийг цогцоор нь шийдэх Нийслэлд 2025 онд хэрэгжүүлэх хөгжлийн бүтээн байгуулалтын чухал төслийг танилцууллаа.
Нийслэлд 2025 онд хэрэгжүүлэх хөгжлийн бүтээн байгуулалтын төсөл
Дээрх төслийн нэг нь гэр хорооллыг орон сууцжуулах төсөл. Агаар, хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн энэ асуудлын шийдэл нь орон сууцжуулах ажил.
Үе үеийн удирдлагууд үүнийг ярьдаг ч хийсэн дорвитой ажил ховор байгаа нь үнэн. Харин дээрх хөгжлийн бүтээн байгуулалтын төсөлд орсон гэр хорооллыг орон сууцжуулах зургаан дэд төвийн ажлыг үр дүнгээ өгөх болов уу гэсэн хүлээлт нийслэлчүүдэд байгаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
Нийслэлийн агаар, хөрсний бохирдол, түгжрэлийг бууруулах зорилгоор зургаан дэд төвийг түшиглэн 20 минутын хот байгуулж, "Сэлбэ дэд төв"-ийг жишиг хот болгох телевлелт амжилттай хэрэгжиж байна.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ дэд төвийг байгуулах бөгөөд дэд бүтцийн ажил бүрэн дуусаж, түүхэндээ анх удаа 2206 нэгж талбар бүхий 156 га газрыг чөлөөлөв. Хоёрдугаар шатанд 1200 га газрыг челеелне. Тус дэд төв нь III, IV хорооллын бүтээн байгуулалтаас том, 12 мянган айлын орон сууц, сургууль, цэцэрлэг эмнэлэг, худалдаа үйлчилгээ зэрэг нийгэм, соёлын цогц тев бүхий дэд бүтцийн төгс шийдэл байх юм.
Эхний ээлжид баригдах 12000 айлын орон сууцыг зах зээлд борлуулахгүйгээр дараагийн ээлжийн газар чөлөөлөлтөд хамрагдсан өрхүүдийг оруулах аж.
Сэлбэ дэд төвийн шийдэл:
- • Улаанбаатар хотын байгаль орчны бохирдлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит нөлөө үзүүлнэ.
- • Ногоон байгууламж, авто зогсоол 40%, барилга байгууламж 60% байна.
- • Эхний ээлжид 2,868 цаашид 15,600 яндан байхгүй болно. • Эхний ээлжид 2,206 цаашид 12.000 нүхэн жорлон байхгүй болгоно.
- • 830 ажлын байр худалдаа үйлчилгээ, нийгмийн үйлчилгээ, инженерийн дэд бүтцийн салбаруудад шинээр нэмэгдэнэ. • Ундны усны Зэс шугам хоолойг нэвтрүүлэх юм байна.
Мөн олон жил ярьж, үлгэр мэт болсон Метроны төсөл ч хэрэгжихээр тусгагдсан юм.
Түүнчлэн нийслэлийн түгжрэлийг бууруулахад замын асуудлыг цэгцлэх, шинэчлэх, өргөтгөх ажил ч дээрх төсөлд багтжээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн албаны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энхжин:
Тойрог хурдны замын урд чиглэл нь Баянзүрхийн товчооноос Туул голын хойд эргийг дагуулан нийт 33 км үргэлжилнэ. Тус төслийн ТЭЗҮ-г 2014 онд баталсан байдаг. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар төлөвлөсөн тус замын төсөлд олон улсын тендер зарлахаар бэлтгэл хангаж байна. Газар чөлөөлөлтийн асуудал давхар шийдэгдээд явж байна
Мөн их багтаамжийн тээвэр метро барьж байгуулах төсөл хэрэгжсэнээр түгжрэл буурна, агаарын чанар сайжирна, автомашины хэрэглээ буурснаар хүлэмжийн хийн ялгаруулалт буурч ногоон хот болох боломж бүрдэж, хүрээлэн буй орчинд эерэг нөлөө үзүүлнэ. Хөдөлмөр эрхлэлтийн төвүүд холбогдож, эдийн засгийн өгөөжтэй дэд бүтцийг бий болгосноор олон төрөлт оролцоог хангасан үйлчилгээг хөгжүүлж эдийн засаг өснө гэж харж байгаа аж.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn