2024.09.18
Жалханз хутагт Цэрэнсодномын Дамдинбазарын мэндэлсний 150 жилийн ойг 2024 онд тэмдэглэн өнгөрүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд, Жалханз хутагт Цэрэнсодномын Дамдинбазарын мэндэлсний 150 жилийн ойг 2024 онд тэмдэглэн өнгөрүүлнэ. Ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, төлөвлөгөө батлан хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
- Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг дэмжих тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд зарим саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов.
- Ташкент хотноо 2024 оны зургадугаар сарын 24-нд гарын үсэг зурсан “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.