Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын эмэгтэйчүүдийн форумд оролцлоо
2024.09.16

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын эмэгтэйчүүдийн форумд оролцлоо

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Чиндао хотод зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын эмэгтэйчүүдийн форумд УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Ч.Ундрам Монгол улсаа төлөөлөн оролцлоо.

Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн хамтын үйл явцад идэвхтэй оролцох гадаад бодлогын зорилтын хүрээнд ШХАБ-ыг бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох нэг чухал суваг гэж үзэн 2004 онд тус байгууллагад ажиглагчийн статустай болсон. Анх байгуулагдахдаа ШХАБ-ын үйл ажиллагаа аюулгүй байдлын салбарт чиглэж байсан бол үйл ажиллагааны хүрээ нь тэлсээр худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарыг хамрах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ удаагийн ШХАБ-ын эмэгтэйчүүдийн форумд ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Арабын Нэгдсэн Эмират Улс, Катар, Туркменистан зэрэг улсын төлөөлөгчид оролцлоо.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn