АҮЭБ-ийн сайд Ц.Туваан БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шэнь Миньжуаныг хүлээн авч уулзлаа
Уулзалтаар талууд аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хөгжилд хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх талаар санал солилцов. Уулзалтын эхэнд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарт БНХАУ чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн, цаашид ч энэ харилцааг шинэ шатанд хөгжүүлэхэд идэвх, санаачилгатай ажиллана гэдгээ илэрхийлэв.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуан БНХАУ-ын эдийн засгийн өсөлт энэ онд 5 хувьтай байгааг тэмдэглэв. Талууд хоёр улсын аж үйлдвэр, газрын тос, эрдэс баялгийн хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд эрчимжүүлэх, Петрочайна Дачин Тамсаг компанитай холбоотой асуудлыг талууд ойрын хугацаанд уулзалт зохион байгуулж, харилцан ашигтай хамтран ажиллах зарчмаар шийдвэрлэх, цаашид хамтарсан Засгийн газрын зүгээс шинэ бодлого, чиглэлээр ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Холбоотой мэдээ
2024.11.13
2024.11.13
2024.11.05