2024.01.22
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат намрын чуулганаар хийсэн ажлын тайлангаа танилцууллаа
Улсын Их Хурлын 2023 намрын чуулган ажлын 75 хоног хуралдаж өнөөдөр отгон чуулганаа хийснээр завсарлалаа. Өнгөрсөн хугацаанд Ц.Идэрбат гишүүн УИХ-ын 3 байнгын хорооны гурван ажлын хэсэгт ажиллаж, Хүүхэд хамгааллын шинэчилсэн найруулга, Төрийн үйлчилгээг цаасан байдлаас цахимжуулах, Малын индексжүүлсэн даатгалтай холбоотой хуулийн ажлын хэсэгт орж ажиллалаа.
Эргэх холбоо, Сумын сэргэлт уулзалтуудыг бүх сумдадаа зохион байгуулж, УИХ, Засгийн газрын гол гол шийдвэр, хуулийн төслийг танилцуулахын хамт малчид, иргэдээсээ санал авч "Шинэ хөдөө" төслийг хэлэлцүүлж, хэрэгжүүлж эхэллээ.
Чуулганы завсарлагаанаар Монгол улсын тогтвортой хөгжил, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бодлогыг бүсийн аймгууд, иргэдээр хэлэлцүүлж, санал бодлыг сонсон ажиллана.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn