2024.08.27

Б.Энхбаяр: УИХ дээр гадаад зээлийн зарцуулалттай холбоотой тайланг сонсох шаардлагатай

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.27/ нэгдсэн хуралдаан аар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

Төсвийн тогтвортой байдлын хуулиар гадаад улсаас орж ирж буй тусламжийн төсвийг улсын төсвийн зардалд тооцохгүй байх асуудалд шийдвэр гаргаж байна. Үүнтэй холбоотой ирэх жилүүдэд төсвийн гүйцэтгэл гэсэн өнөөдөр танилцаж буй гадаад улсаас авч буй зээлийн зарцуулалт, үүнтэй холбоотой тайлан УИХ дээр буюу ард түмний төлөөллийн байгууллагад орж ирэхгүй болж байгаа. Өнөөдөр сүүлийн тайланг сонсож байх шиг байна.

Гадаад улсаас 2024 онд зээлийн төлбөрт 400 тэрбум төгрөг буюу 100 сая доллар төлж байгаа.Сангийн сайдын мэдэгдэж байгаагаар ирэх жилүүдэд жил тутам 400 сая долларыг гадаад улсаас авч буй зээлийн төлбөрт төлнө гэсэн. Энэ нь 1,3 ихнаяд орчим төгрөг. Үүнийг яасан талаар УИХ дээр яригдахгүй гэсэн үг. Олонхоороо Төсвийн тогтвортой байдлын хуульд өөрчлөлт оруулахаар орж ирж байна. Түүнчлэн гадаад зээлийн зарцуулалттай холбоотой тайланг УИХ дээр сонсох шаардлага байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn