2024.08.05
ИЗҮНОКҮНИ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Сонгинохайрхан дүүрэг 2015 оноос Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хоттой хамтран ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүрэг болон Изүнокүни хотын хамтын ажиллагааны хүрээнд сурагч солилцооны хөтөлбөрийг 2015 оноос хойш хэрэгжүүлж буй бөгөөд энэ оны байдлаар Япон улсын 90 гаруй сурагч Сонгинохайрхан дүүрэгтэй танилцаад байна. Энэ удаагийн сурагч солилцооны хөтөлбөрийн хүрээнд Япон Улсын 19 хүүхэд, 2 багшийн хамт Хөгжил цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, “Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор”-т амарч, монгол соёл, зан заншилтай танилцах юм.
Өнөөдрийн уулзалтаар Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулах талаар санал солилцлоо.