Парис хотноо зохион байгуулагдах энэ өдөр Бүгд Найрамдах Франц улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Сэбастиан Сирүнтай уулзлаа
2024.07.26

Парис хотноо зохион байгуулагдах энэ өдөр Бүгд Найрамдах Франц улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Сэбастиан Сирүнтай уулзлаа

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Олимпын наадмын нээлтийн арга хэмжээ Парис хотноо зохион байгуулагдах энэ өдөр Бүгд Найрамдах Франц улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Сэбастиан Сирүнтай уулзлаа.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа түүхэн үйл амжилтаар баялаг байгаа бөгөөд хоёр улсын Төрийн тэргүүн нар харилцан төрийн айлчлал хийсэн нь онцлог байлаа.


Мөн хоёр орны Төрийн тэргүүн нарын айлчлалын хүрээнд яригдсан ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх, стратегийн чухал ач холбогдолтой төсөлд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр эрчимтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд
тоон технологид суурилсан “Чингис сат” үндэсний хиймэл дагуулыг хамтран бүтээж Монголд хуваарилагдсан 113.6°E тойрог замд хөөргөх ажил төлөвлөгөөний дагуу урагшилсаар байна.
Үндэсний хиймэл дагуул бол Монгол Улсын цахим хөгжил, дотоодын сансрын эдийн засгийг хөгжүүлэх шинэ үеийн алхам юм. Өргөн уудам газар нутагт, тархан суурьшдаг Монголчууд, нүүдлийн соёл тээгчид орон зайн саадгүйгээр найдвартай холбоотой байх, интернэтэд нэвтрэх, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах өргөн боломж нээгдэнэ. Энэ төслийн цаана иргэдээ болзошгүй гамшиг, эрсдэлээс сэргийлэх, авран хамгаалах зэрэг өндөр ач холбогдол оршиж байна. Өмнөх засгийн газарт эхлүүлсэн уг ажлаа үргэлжлүүлэн бодит үр дүнд хүргэхийн төлөө хамтран ажиллах болно.