ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН ЭХНИЙ ЭЭЛЖИЙН 23 ГА ГАЗАРТ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРИЙГ ЗАРЛАХААР БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДЛАА
“Сэлбэ дэд төв”-ийг орон сууцжуулах төслийн хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөх ажил явагдаж байгаа.
Өнөөдрийн байдлаар 1250 нэгж талбарын эзэмшигчтэй гэрээ байгуулж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар 885 иргэний нөхөх олговрыг олгоод байна.
Чөлөөлөгдсөн газарт 12 мянган айлын иж бүрэн төлөвлөгдсөн орон сууцны цогцолбор хороолол баригдана.
Уг ажлын зураг төсөл боловсруулах ажил явагдаж байгаа бөгөөд эхний ээлжийн Чингэлтэй дүүргийн 13 га газарт 1184 айлын орон сууц, Сүхбаатар дүүргийн 10 га газарт 1209 айлын орон сууцны барилгын ажлын зураг төсөл боловсруулагдаж дууссан.
Энэхүү зураг төслийн дагуу барилга угсралтын ажлын нээлттэй тендерийг наймдугаар сарын эхээр зарлахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Зураг төслийг боловсруулахдаа 60 хувьд нь орон сууц, 40 хувьд нь зам талбай, ногоон байгууламж хийхээр төлөвлөж байгаа юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn