"ШИНЭ ХАРХОРУМ"-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ХЭСГИЙГ Г.ТЭМҮҮЛЭН АХАЛНА
2024.07.31

"ШИНЭ ХАРХОРУМ"-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ХЭСГИЙГ Г.ТЭМҮҮЛЭН АХАЛНА

“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг өнгөрсөн 3-р сард зарлаад байв. Сонгон шалгаруулалтад нийт 54 улсын 428 баг бүртгүүлж, 76 баг бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 18 улсын 36 багийн шилдэг бүтээл тэнцсэн юм.

Шалгарсан багууд бүтээлүүдээ 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд цахим орчинд буюу https://www.facebook.com/Kharkhorumcity хуудсаар болон үзэсгэлэнгээр дамжуулан олон нийтэд танилцуулж, иргэдээс санал авч байна. 

Тэгвэл "Шинэ Хархорум” хотыг байгуулах, их бүтээн байгуулалтыг бодит ажил хэрэг болгоход бүх талын дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хамгийн анхны захирамжаар байгууллаа.

Энэхүү УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахлахаар болжээ. Тэрээр энэ талаараа "Энэхүү УИХ-аас байгуулагдсан хариуцлагатай ажлын хэсгийг миний бие ахлан ажиллахаар болж болж байгаа бөгөөд удахгүй бүтээн байгуулалтын ажил нь эхлэх "Шинэ Хархорум" нь бүс нутгийн хөгжлийг дэмжиж, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих их бүтээн байгуулалт болно гэдэгт итгэлтэй байна." гэлээ.