2024.06.18

Төлөвшсөн, хариуцлагатай улс төрийн тогтолцооны шинэчлэлийн төлөө ажиллана

2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас жагсаалтын 13-т нэр дэвшиж буй Баярмагнайн Баярбаатарыг танилцуулж байна.

Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооны дарга, тэрээр 1981 онд Улаанбаатар хотод төржээ. 1998 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 48-р дунд сургуулийг дүүргэж, 2003 онд Шихихутаг их сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшиж, 2013 онд “Шихихутаг” их сургуулийн Хууль зүйн ухааны магистр болсон.Түүнчлэн МУИС-ийн Улс төр судлалын докторантаар суралцаж байна.Ийнхүү боловсрол эзэмшихийн хажуугаар 2003-2008 онд төрийн алба хашиж, 2008 оноос одоог хүртэл МАН-ын гол аппаратуудад тасралтгүй 16 жил ажиллажээ. 

Түүний хувьд өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудын төлөвшил хөгжил, хэрхэн өрнөсөн болон цэашлаад ирээдүйн төлөвшил хөгжилд юу анхаарах ёстой вэ гэдэг зорилгыг агуулж судалж, улс төрийн намын шинэчлэлд гар бие оролцон явж буйгаа илэрхийлээд байгаа.

Өнгөрсөн хугацаанд улс төрчийн ёс зүй, шүүхийн хариуцлагын асуудал сул тогтолцоонд шилжсэн. Үүнээс улбаатай олон асуудал, гажуудал манай улсад нүүрлэсэн. Үүнийг засаж, сайжруулах мөн УИХ-ын гишүүний эргүүлэн татах асуудлууд дээр анхаарч ажиллахаар зориг шулуудан энэ удаагийн сонгуульд жагсаалтаар нэр дэвшжээ. Ингэж байж улс төрийн сонгуульд өрсөлдөж буй намуудаас бүрдэх парламент төлөвшинө. Үүний төлөө мэдлэг, туршлагаа зориулан ажиллахаа нэр дэвшигч Б.Баярбаатар илэрхийлж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn