БГТ-т МАН-аас нэр дэвшигчдийн иргэд сонгогчидтойгоо уулзах уулзалт үргэлжилж байна
2024.06.17

БГТ-т МАН-аас нэр дэвшигчдийн иргэд сонгогчидтойгоо уулзах уулзалт үргэлжилж байна

Тус дүүргийн 7, 8, 31, 32, 13, 14, 15, 19-р хороодын иргэдтэйгээ хорооллын эцсийн “Эвенто холл” танхимд уулзлаа.

Уулзалтанд нийт 1300 гаруй иргэд, сонгогчид маань ирж бидний ажлын үр дүн, мөрийн хөтөлбөртэй танилцлаа. Орон сууцны хороолол голдуу, хөл хөдөлгөөн ихтэй хороод учраас авто зам, явган зам, нийтийн эзэмшлийн талбайн тохижилтод илүү анхаарах шаардлагатай хэсэг.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд:

  • 19-р хорооны далан дагасан тохижилтоос эхлээд дүүргийн хэмжээнд
  • Нийт 121 байршилд явган зам, тохижилтын ажил,
  • 113 байршилд хүүхдийн тоглоомын талбай хийгдсэнийг дурдахад таатай байнаа.

Мөн уулзалтад Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.НЯМБААТАР оролцлоо. Х.Нямбаатар дарга  Баянгол дүүрэгт хэрэгжүүлж буй бидний ажлыг идэвхитэй дэмжиж, сургууль цэцэрлэгийн газар чөлөөлөлт, авто замын трасс дагуух газар, шугам сүлжээний асуудлыг шийдэхэд зоримог шийдвэрүүд гаргаж хамтран ажиллаж байгаад дүүргийнхээ иргэдийн өмнөөс талархлаа илэрхийлье.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn