"20 минутын хот" реформын хүрээнд Бага тойруугаас Хөшигийн хөндий хүртэл хос цамхагт, тулгуурт дүүжин гүүр барина
2024.05.09

"20 минутын хот" реформын хүрээнд Бага тойруугаас Хөшигийн хөндий хүртэл хос цамхагт, тулгуурт дүүжин гүүр барина

"Монгол Улсын Засгийн газар "20 минутын хот" реформын хүрээнд нийслэл Улаанбаатар хотын Бага тойруугаас Хөшигийн хөндийн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал хүртэл хос цамхагт, тулгуурт дүүжин гүүр, туннелийн хамт барихаар шийдвэрлэв.

Том хэмжээний гүүрэн байгууламж нь тухайн улс үндэстний өнгө төрх, нүүр царайг илэрхийлдэг учир “Өөдөө тэмүүлэх Монгол“ буюу “Go Mongolia” хэмээн нэрлэхээр тогтов.

Монгол Улсыг дэлхий дахинд илэрхийлж буй “Go Mongolia” түлхүүр үгийн утга санааг тод томруун илэрхийлсэн, шинэ брэнд, өнгө төрхтэй байх нь зүйтэй гэж үзэж, олон улсын болон дотоодын уран бүтээлчдийн дунд тус гүүрний архитектур, төлөвлөлтийн уралдаант сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан