Засгийн газраас баталсан журмын дагуу газар чөлөөлөлтийг зохион байгуулна
2024.03.18

Засгийн газраас баталсан журмын дагуу газар чөлөөлөлтийг зохион байгуулна

Монгол Улсын Засгийн газраас энэ оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Бүсчилсэн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Улаанбаатар хотыг зургаан бүсэд хуваан дэд төвүүдийг байгуулсан билээ.

Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14, 15-р хороонд хэрэгжих Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас сургалт зохион байгууллаа.

Сургалтад Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Орон сууцны корпорацийн албан хаагчид болон Шинэ дэд төвийн мэргэжлийн хүмүүс оролцлоо. Газар чөлөөлөлтийг хийхдээ Монгол Улсын Засгийн газраас баталсан “Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөх” журмыг хүрээнд зохион байгуулна.

Тухайлбал тус журмын хүрээнд газар чөлөөлөлтийг хийхдээ байршилаа тодорхойлох, иргэдээс санал авах, үнэлгээ хийж нөхөн олговор олгох хэлбэрээ тодорхойлсноор иргэдтэй гэрээ хийх гэсэн үндсэн зургаан үе шаттайгаар явуулах юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан