MЕТА КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024.04.24

MЕТА КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир болон холбогдох албан тушаалтнууд МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол, Шри Ланка, Малдивын орнуудын төрийн бодлого хариуцсан захирал Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчдийг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонгогчдод хүргэх болон сонгуулийн сурталчилгааны ил тод, нээлттэй, шударга байдлыг бүрдүүлэх, хуурамч мэдээ, мэдээлэл, хаягийг бүртгэж, устгах технологийн боломжийн талаар МЕТА компанийн төлөөлөгчид танилцуулав.

Сонгуулийн шударга байдлыг хангах хамтын ажиллагааны хүрээнд сонгогчдыг мэдээллээр хангах, хуурамч мэдээ мэдээлэл, хаягийг бүртгэж, устгах, тархалтыг бууруулах талаар талууд санал солилцож, хамтран ажиллах төлөвлөгөөгөө ярилцлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд МЕТА компаниас улс төрийн нам болон хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн төлөөлөлд 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сонгуулийн ерөнхий хорооны байранд сургалт зохион байгуулах юм.Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, гадаад харилцааны зөвлөх Ч.Баттөмөр, гадаад харилцааны ажилтан Б.Уянга, МЕТА компанийн Ази, Номхон далайн хөтөлбөрийн менежер Кю Кю Тэн, Хуурамч мэдээллийн бодлого хариуцсан менежер Алис Будисатрио, Мэдээллийн үнэн зөв байдал, стратегийн түншлэлийн хөгжил хариуцсан ажилтан Никол Хан, Түншлэлийн сүлжээ, Төв Азийн орнуудын бодлого хариуцсан менежер Аврора Ли нар оролцлоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn