2024.04.26

Г.Тэмүүлэн: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж хуульчлах бус тусгай хэрэгцээт гэх нь зүйтэй.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-ийг хэлэлцлээ.

Уг илтгэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлтэй холбогдуулаад энэ тайлантай холбогдуулаад хүний эрхийн комиссоос ЗГ-т хүний эрх, эрх чөлөөг хангах хамгаалах дэмжих чиглэлээр оруулж ирж байгаа энэ тогтоолын төстэй холбогдуулаад 2, 3 асуудлыг хөндөж ярья аа.  1 дүгээрт Монгол Улс бол өөрөө энэ ардчилсан улс учраас Хүний эрхийг хамгаалах, хүний эрхийг  дэмжих, хүний эрх, эрх чөлөөг хангах зайлшгүй шаардлагатай суурь зарчмын асуудал. Үүнтэй холбоотой та бүхний тайлан дээр орж ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх эрх, эрх чөлөөний талаар дүгнэлт орж ирсэн байна. Би зүгээр нэг талдаа нэг зарчмын асуудлыг хөндөж ярих гээд байгаа нь ер нь бид нар энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль томьёо болоод хууль эрх зүйн талаасаа хууль зүйн тодорхойлолт талаасаа хууль зүйн утга агуулга талаасаа хөгжлийн бэрхшээлтэй гэж томьёолж байгаа чинь өөрөө зөв юм уу? Хүний эрх эрх чөлөөнд бид нар ямар нэг байдлаар тийм хүнтэй хүнлэг харьцах ёстой эрхийг нь хамгаалах ёстой ялгаварлан гадуурхахгүй байх ёстой тэгтэл хууль зүйн тодорхойлолт нэр томьёо талаасаа эргээгээд тэр хүнийг хөгжлийн бэрхшээлтэй гээд ялгаад байгаа чинь зарчмын хувьд зөв юм уу? нэг талдаа нэр томьёог бол хэвшүүлье гэж яриад байгаа шүү дээ тусгай хэрэгцээт гээд тэр хүмүүс бол ямар нэг байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд биш байхгүй юу. Монгол Улс бол тэр хүнд хөгжих боломжийг нь Монгол Улсын иргэн болгон 3,5 сая иргэн болгонд хүний хөгжлийг хангах хүний хөгжлийг нь бий болгох тал дээр бол адил тэгш хандах ёстой тэгш боломжийг бид нар олгох ёстой тэгэхээр эргээгээд тэр хүнийг та бол хөгжлийн бэрхшээлтэй гэж ялгаж болохгүй гэж хараад байгаа тэр хүмүүс бол нэг талдаа тусгай хэрэгцээтэй.  Тэр хүмүүст магадгүй хэрэгцээтэй зүйл нь л өөр байгаа болохоос биш тэр хүмүүс болгон бол бүгдээрээ хөгжлийн бэрхшээлтэй гэж ялгах нь бол зарчмын хувьд буруу байна аа. Тэгэхээр адаглаад хууль зүйн талаасаа зөв хуульчлах ёстой юм биш үү? Эрх зүйн орчныг нь зөв бүрдүүлээд анхан шатнаасаа хууль эрх зүйн орчин талаасаа Монголын төр ч гэсэн зөв хандлагыг бий болгох ёстой юм биш үү эргээгээд бид нар нэр томьё нь өөрөө буруу байхаар буруу хандлага тогтоод  байдаг. Эргээд ялгаварлан  гадуурхагдаад байдаг асуудал үүсээд байна. Тэгэхээр энэ тал дээр та хэд ер нь яг хүний эрхийн комисс бол бүүр суурь харилцаанаас авхуулаад ер нь энийг анхаарч үзэх ёстой юм биш үү. 2-р дугаарт сая УИХ-аас шийдвэр гарсан. 4 сарын 1-нээс төрийн албан хаагч нар дээр 3 жил болоод 5 жил ажиллах тутамд нь бол 6 сарын тэтгэмж олгож эхэлсэн тэгтэл УИХ-ын гарсан шийдвэрийг нь ЗГ хэрэгжүүлэхдээ журман дээрээ бол тодорхой ялгамжтай байдлаар ялгавартай байдлаар тусгаад, эргээд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш бус байдлаар тэтгэмж авах хандлага бий болж гарч ирж байна. Юу вэ гэхээр 40 хүртэлх насны эмэгтэйчүүд төрийн алба хаагч нар хүүхэд төрүүлснийхээ төлөө хүүхдээ асран хамгаалсныхаа төлөө энэ тэтгэмжийг авах боломжгүй болж байна гэдэг асуудлыг хөдөө орон нутагт байгаа энэ эмэгтэйчүүд, төрийн албан хаагч нар багш нар маш ихээр ярьж байна яагаад вэ гэвэл ЗГ-аас заасан журмын дагуу тасралтгүй 5 жил ажилласан байх ёстой гэдэг үндсэн дээрээсээ 40 хүртэлх насны эмэгтэйчүүд бол үндсэндээ энэ тэтгэмжийг 3 жил болон 5 жилийн тэтгэмж авах боломжгүй болчихлоо. Тэгэхээр бид нар жендерийн мэдрэмжтэй төсөвлөлт гэдэг асуудлуудыг яриад байгаа юм. Жендерийн тэгш байдлыг гэж яриад байгаа хууль хэрэгжилт шат дээрээ ингээд жендерийн тэгш бус байдлыг бий болгоод байвал яах юм бэ? Үүнийг та нар анхаарч үзэж ЗГ-т чиглэл өгөх нь тогтоолоор оруулж байгаа юм уу? яагаад энэ тусгагдаагүй байгаа асуудал байна вэ?  Тодруулаад асууя. Энэ хүний эрхийг хамгаалахтай холбоотойгоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн ажлын байрны үнэлгээг нь хийх ёстой байдаг ажил хөдөлмөрийн үүргээ гүйцэтгэх баталгааг нь бол хангах ёстой тэгэхээр орон нутагтай холбоотойгоор иймэрхүү онцлогтой онцгой нөхцөлд ажиллаж байгаа ажлын байр нөхцөл байдал тааламжтай бус ийм  нөхцөлүүд бол байна тэр дундаа юу гэдэг юм галч нар гэдэг юм уу дээрээс нь багш нартай холбоотойгоор бол биеийн тамир, дуу хөгжмийн багш нар ч гэдэг юм уу тэгэхээр энэ ажлын байран дээр нь үнэлэлт дүгнэлт хийгээд ялгамжтайгаар тэтгэвэрт гарах насыг нь тогтоох наашлуулах боломж бололцоо байна уу эргээд аваад үзэхээр ажлын байрных нь үнэлгээ нь хийгдээгүй түүнээс үүдээд ялгамжтайгаар тэтгэвэрт гарах насыг наашлуулах 50, 55 болгох боломж байхгүй байна аа гэдэг  магадгүй 60 хүрч байгаа дуу хөгжмийн багш биеийн тамирын багш хүүхдүүдийнхээ хувьд хөгжлийг гүйцэхгүй ч гэдэг юм уу ажил үүргээ бүрэн гүйцэтгэх боломжгүй болчхоод байдаг. Энэ дээр яах вэ гэдэг асуудал байгаа.

Түүний асуултад ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа нар хариуллаа.