“Хүүхдийн шим тэжээлт хоол” сэдэвт тогооч нарын уралдаан боллоо
2024.04.27

“Хүүхдийн шим тэжээлт хоол” сэдэвт тогооч нарын уралдаан боллоо

Дундговь аймагт ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн тогооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хоолны шим тэжээлийг нэмэгдүүлэх “Хүүхдийн шим тэжээлт хоол” сэдэвт тогооч нарын уралдаанд Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, Өвөрхангай аймаг, Дундговь аймгийн нийт 48 тогооч нар өрсөлдлөө.

Миний бие Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Хүүхдийн хоол хүнсний хангамж, хүртээмж, шим тэжээллэг байдлыг сайжруулах ажлын хэсгийн ахлагчийн хувиар оролцож, БСШУЯ Боловсролын Ерөнхий газар, Жайка олон улсын байгууллагын төслийн баг болон, Дундговь, Өвөрхангай аймгуудын холбогдох мэргэжилтнүүдтэй санал солицож амжсан үр дүнтэй томилолт байлаа.

Тэмцээний тэргүүн байрт Луус сумын ЕБС-ийн үдийн хоолны тогооч Н.Ганцэцэг, дэд байрт Сайнцагаан сумын Мандал сургуулийн тогооч Д.Алтансүх, гутгаар байрт Луус сумын ЕБС-ийн дотуур байрын тогооч Н.Ганчимэг нар шалгарсан бол тусгай байрт Говийн ирээдүй цогцолбор сургуулийн дотуур байрын тогооч О.Жавзмаа, Эрдмийн далай сургуулийн үдийн хоолны тогооч Э.Оюунцэцэг нар шалгарлаа. Хүүхдийн шим тэжээлт хоол хүнсний төлөө сэтгэл оюунаа зориулан ажиллаж байгаа бүх хүмүүст болон, тогооч нартаа баяр хүргэж амжилт хүсье!

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан