"МАЛ АЖ АХУЙ БА БАЙГАЛЬ ОРЧИН" МАЛЧДЫН ЗӨВЛӨЛГӨӨН БУЛГАН АЙМАГТ
2024.04.20

"МАЛ АЖ АХУЙ БА БАЙГАЛЬ ОРЧИН" МАЛЧДЫН ЗӨВЛӨЛГӨӨН БУЛГАН АЙМАГТ

БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨӨ АЖ АХУЙ ХОЁР БОЛ НЭГ ГЭРИЙН ХОЁР БАГАНА АДИЛ.

"МАЛ АЖ АХУЙ БА БАЙГАЛЬ ОРЧИН" МАЛЧДЫН ЗӨВЛӨЛГӨӨН БУЛГАН АЙМАГТ.

Мал аж ахуйн болон малчдын орлогын олон шийдлийг гаргах хэрэгтэй байна. Малчдыг орлогожуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тусам улс эх орны минь өнцөг булан бүр эзэнтэй байх болно. Малчид маань зээл, амьдралын нөхцөл, орлого дутмаг байгаа байдлаа илэрхийлж байна. Малчдад ажиллах нөхцөл бүрдүүлээд өгвөл бид өөрсдөө бүгдийг хийнэ гэдгээ ч илэрхийллээ. Малын сэг зэм, шар усны үер, зуд турхан гээд хэцүү байсан ч одоо даваад гарч байна

Мөн УИХ-ын чуулганаар “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл батлагдлаа.

Ган зуданд тэсвэртэй, чинээлэг малчидтай, анхан шатны боловсруулалтаа хийдэг мал аж ахуйн салбарыг энэ хуулиар бий болгохоор Монгол Улсын Засгийн газар ажиллаж байна.
ЗГ-аас хэрэгжүүлэх “Шинэ хоршоо хөдөлгөөн” нь хоршооны гишүүн малчин 6 хувийн хүүтэй, 80-100 хувийн батлан даалтаар 50 сая төгрөг хүртэлх зээл авах боломж ийнхүү бүрдэж байна.

Малчид энэ зээлээрээ нэгдэж, түүхий эд бүтээгдэхүүндээ анхан шатны боловсруулалт хийж, нэмүү өртөг шингэсэн үнээр зах зээлд нийлүүлнэ. Ингэснээр ченжийн тогтолцоогоор явж ирсэн мал аж ахуйн салбар шинэчлэгдэж, нүүдэлчин өв соёлоо хамгаалах юм.

Ийнхүү “Шинэ хоршоо хөдөлгөөн” хоршооны гишүүн малчин өрх бүр улс орны чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлдэг үйлдвэрлэгч болох замыг тавьж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn