ЦАГААН ТООСГҮЙ ЭРДЭНЭТ
2024.04.19

ЦАГААН ТООСГҮЙ ЭРДЭНЭТ

Монгол Улсын Засгийн газар гаргасан шийдвэрийн дагуу хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бохирдолд өртүүлэхгүй байх, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ баяжуулах үйлдвэрийн хаягдлын аж ахуйг нүүлгэх буюу шинэ хаягдлын аж ахуйн газрыг зааж шийдвэр гаргасны дагуу өнөөдөр Хаягдал хураах шинэ сангийн ажлыг албан ёсоор эхлүүллээ.

Цаашдаа 60 жил ашиглагдах шинэ сан нь шинэ технологиор байгуулагдах бөгөөд сууршлын бүсээс хол учраас хүн амын эрүүл мэндэд учруулах хохиролгүй, цагаан тоосны дэгдэлтгүй болох юм.