2024.03.21

С.Одонтуяа: Та нарын мөрийн хөтөлбөрт малчдын даатгалыг хөгжүүлнэ гэж заасан хаана байна вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Хөгжлийн хөтөлбөрийн биелэлт"-ийн талаар хэлэлцлээ

УИХ-ын гишүүд Хөгжлийн хөтөлбөрийн биелэлттэй холбоотойгоор асуулт асууж, санал хэллээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Сайн хийж байгаа ажлууд байна. Одоо PR энэ тэр дээр бол ярих юм алга сайн байна. Энэ тайланг харахад бол бид нар чинь хөгжлийн манлайд хүрчихсэн байна. Нийслэл ба бүс орон нутгийн хөгжлийн бодлого 82% биелсэн гэж байгаа юм яг юу хийсэн бэ? 82%-ийн биелэлттэй Хөгжлийн бодлого, утаа чинь хэвээрээ байна, түгжрэл, нийтийн тээвэр нийслэлчүүдийн эрүүл мэнд гээд ноцтой асуудлууд гараад бараг бухимдал чинь 82 хувь гараад байна. Хоёрдугаарт  иргэн төвтэй хөгжлийг дэмжсэн бодлого хэрэгжилт 92% гэж байж байна. Та нар ямар ч тоо тавьж болно гэхдээ PR -аар ямар ч тоог гоё болгож болно л доо хөндлөнгийн байгууллагууд чинь Монгол Улсыг үнэлж гаргаж ирээд байна шүү дээ. Би дөнгөж сая НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын гаргасан үнэлгээг харлаа. Аз жаргалын тайлангаар 16 байраар Монгол улс ухарсан гэж байна, авлигалын индексээр сүүлийн 7 жил 50 байраар ухарсан а Ардчиллын индексээр 20 байр ухарсан энэ чинь бол баллаж байгаа байхгүй юу монголчуудыг энэ их бухимдлын энэ их өвчлөл стресс энэ бүхний чинь ЗГ-ын үйл ажиллагаа нь байна шүү дээ. Экспортыг одоо солонгоруулна аа гэсэн ганц уул уурхайгаас өөр гялтайж байгаа ямар салбар байна. Хувийн хэвшлээ бүр шахчихсан, хувийн хэвшил 40 хүрэхгүй орчим хувь, төрийн үйлчилгээ, төрийн бизнес нь тэлээд байдаг.Гадаадын хөрөнгө оруулалтууд эрс буурсан. Сүүлийн үед бол энэ гамшгийн асуудал бол маш аюултай. Хөдөө орон нутагт гэдэг чинь ерөөсөө сүйрүүлж байна шүү дээ. Та нарын мөрийн хөтөлбөрт малчдын даатгалыг хөгжүүлнэ ээ гэж заасан хаана байна. Малчдын даатгалын системийг нь нэвтрүүлчихсэн бол өнөөдөр малчид ингэж модоо барихгүй л байна шүү дээ. Бороо орно дандаа үер болно, газар хөдөлбөл юу болох юм байгаа юм бүү мэд ерөөсөө байнгын нэг стресстэй ийм байна. 10 сая ширхэг арьс шир боловсруулна аа гэсэн энэ хэдэн хувийн биелэлттэй байна вэ? газрын тосны үйлдвэр чинь 2021 онд ашиглалтад орно гэсэн яагаад одоо болтол орохгүй байна вэ? Өшөө яг тодорхой юм асууж байна шүү. Хүмүүс нь бичиж аваад хариулаарай. Ядуурлыг яг хэдэн хувиар бууруулсан бэ? Ядуурлыг бууруулахад яг юу юу хийгээд яг юу юу үр дүнд хүрсэн юм бэ? Өрхийн орлогыг яаж нэмэгдүүлсэн юм бэ? Ажлын байр яг хэдэн хувиар нэмэгдсэн бэ? Би энэ бүх зүйлийг асуумаар байна. Зээлийн хүүг нэг хувьд оруулна гэсэн. Энийгээ хэзээ оруулах юм. Тийм нөгөө бүрэн эрхийн чинь хугацаа дууслаа шүү дээ тэгэхэд чинь одоо бараг 24% малчдын ААН-ийг 16% болчихсон байна тэгэхээр энэ дандаа ирээдүй цаг дээр амьдруулдгаа больчихмоор байна шүү. Одоо энэ зээлийн хүү чинь хэзээ буурах юм? 2023 оны төлөвлөгөөг чинь харахаар 2023 оны төлөвлөгөөний 35% нь үйл ажиллагааны зохион байгуулалтгүйгээс хэрэгжээгүй гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл 3 тутмын нэг нь ажлаа хийж чадахгүй байна. Энэ дээр одоо ямар нэгэн хүнд хариуцлага тооцсон зүйл байна уу тэгэхээр. Өөрөөр хэлбэл энд чинь бичсэн байна шүү дээ зохион байгуулалтгүйгээс энэ ажлууд чинь хэрэгжээгүй ээ.

Түүний асуултад ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, ХНХ-ийн сайд Х.Булгантуяа нар хариуллаа.