Ц.Туваан: Олон нийтийн сүлжээнд автдаггүй байдлаар ажлаа хийгээд явахгүй бол болохгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Хөгжлийн хөтөлбөрийн биелэлт"-ийн талаар хэлэлцлээ
УИХ-ын гишүүд Хөгжлийн хөтөлбөрийн биелэлттэй холбоотойгоор асуулт асууж, санал хэллээ
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан баахан л тоонууд байна. Энэ давхцал ч байх шиг байна. Одоо 5 жилээр ч болчихсон юмнууд байгаад байна. Тэгэхээр энэ дотор бол мэдээж хийсэн юм аа тэгэхдээ одоо үнэлгээн дээр бол гишүүд хэлж байна. Үнэлгээн дээр бол яг бодит амьдралтай нийцэхгүй байгаа ийм үнэлгээнүүд харагдаад байгаа юм аа. Энэ дээр дандаа л өссөн болгосон юмнууд яваад байна. Яг амьдрал дээр иргэдийн амьдралын түвшин дээшилсэнтэй харьцуулаад үзэх гэхээр болохгүй байна л даа. Тэгэхээр энэ дээр 3 төрлийн бичиг баримт дотор ядуурлын түвшин ер нь яасан юм. Энийг нэг тов тодорхой хариулт авчихъя хэдэн хувь байж байгаад хэд болсон юм бэ гэдэг ийм хариулт.
Хоёрдугаарт нь энэ жилийн бид бүхний одоо 2024 оны УИХ-ын сонгууль бүсчилсэн хөгжлөөр явах гэж байна. Бид нар бүсчилсэн хөгжлийн бодлогын бичиг баримтаа аль 23 жилийн өмнө батлаад тэр бодлогын бичиг баримтыг хүчингүй болгоогүй хэрэгжээд явж байгаа. Энэ бичиг баримт, бид нарын хэлэлцэж байгаа энэ тайлан энэ юмнууд чинь ер нь яг энэ бүсчилсэн хөгжлийн бодлоготой цуг хэрэгжээд явж байгаа зүйлийн энэ дотор байна уу бид нар зузаан цаасан дотроос бас олж хараагүй байж магадгүй тэгэхээр энэн дээр нэг хариулт өгөөдхөөч ээ. За бид бүхэн тэгээд энэ нэг баахан ийм одоо төлөвлөгөө юу гээд юмнууд ингээд гараад байна аа. Энийгээ нэг жоохон тодорхой болгоод тэгээд тэр сошиалд автдаггүй байдлаар юмаа хийгээд явахгүй бол болохгүй байна аа. Уг нь бол энэ бүх бичиг баримтууд чинь бас мэдээж манай энэ ЗГ-ын бичиг цаас хийж байгаа хүмүүс бас л төлөвлөлт хийж байгаагүй тэгэхдээ энэ дээр бол нэг дарааллын алдаа гараад байна. Эхлээд бид нар том бодлогоо гаргачих түүнийгээ одоо хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн бичиг баримтуудаа Их Хурал руу оруулж ирээд зүйлүүдээ батлуулаад явмаар байгаа юм. Тэгээд баталсан хүрээндээ бид нар төлөвлөлтөө хийгээд одоо том том хөтөлбөрүүдээ тухайлах юм бол одоо шинэ Зуунмод ч гэдэг юм уу тэ, дагуул хот ч гэдэг юм уу. Ингээд ийм хөтөлбөрүүдээ гаргаад, тэгээд түүнийгээ тэр, одоо салбарын яамд. Тэгээд дотор нь задарсан төслүүд байдаг. Ингээд нэг иймэрхүү дарааллаар явахгүй явж байгаад л нэг асуудал гараад ирэн гүүт сошиал дээр нэг давлагаа үүсгэн гүүт л түүнийг дагуулаад шийдвэр гаргачихна тэгэхээр сошиалын шийдвэр гаргадаг улс болчихлоо шүү дээ. Бусад орнуудад ийм байхгүй л байх шиг байна. Тэгэхээр энэ зүйлээ одоо хэдүүлээ бас ингээд дагаад явмаар байна аа гэж хэлье.
Бямбацогт сайд байгаа учраас хоёр, гуравхан зүйл асуучихъя. Энэ Дархан Сэлэнгийн замыг орхичихсон ер нь үргэлжлүүлэх үү. Үүний хэрэгжилтийг энэ дээр оруулж ирсэн үү? Мөн Төв аймгийн Мөнгөнморьт, Угтаалцайдам, Цээл, Заамарын зам энэ дээр яг энэ 2023 оны түвшинд одоо юу гэж тусгагдсан юм. Гүйцэтгэл нь ямар байгаа талаар та нэг хэлээд өгөөч ээ. За дараагийн нэг асуулт нь бол энэ өвс тэжээлийн нөөц бэлтгэх сүлжээний талаар энэ тайланд яаж тусгагдсан юм бол оо? Булгантуяа сайд энэ малжуулах хөтөлбөр дээр юм байгаа юу гэсэн ийм тодорхой хэдэн асуултууд дээр тодорхой хариулт авъя.
Түүний асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нар хариуллаа.