Эстонийн эдийн засаг, харилцаа холбооны сайд Тит Рисалотод сансар судлалаар гаргасан маркны цуглуулга дурсгалаа
2024.03.20

Эстонийн эдийн засаг, харилцаа холбооны сайд Тит Рисалотод сансар судлалаар гаргасан маркны цуглуулга дурсгалаа

Түүнтэй нөхөрсөг сайхан харилцаатай байдаг бөгөөд өмнө жил Таллинд уулзсанаас хойш уулзаагүй тул сонин сайхнаа ярьж амжив.

Манай улс шиг өргөн уудам газар нутагтай улсад харилцаа холбооны шинэ дэд бүтэц эрэлхийлэхийн чухлыг тэрээр байнга сануулсаар ирсэн.

Энэ удаа Старлинк нэвтэрсэн сайн мэдээтэй уулзав. Мөн Францтай хамтран хэрэгжүүлэх үндэсний хиймэл дагуулын төсөл гараанаас гарсанаа дуулгаж сансар судлалаар гаргасан маркны цуглуулга түүнд дурсгалаа.