2024.03.18
УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙН ХАМТ СЭЛЭНГЭ АЙМАГТАА АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газраас өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй холбогдуулан төрөөс иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор манай аймагт шаардлагатай туулах чадвар сайтай автомашинуудыг шийдвэрлэснийг өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан, МУ-ын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нарын хамт хүлээлгэн өглөө.
Тус автомашинууд Хүдэр, Орхон, Сүхбаатар сум, Номгон тосгон, аймгийн Нэгдсэн эмнэлэг, ХХААГ, Хилийн 0243-р анги, Хилийн 0101-р ангиудад хуваарилагдлаа.Цаашид цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан шаардлагатай арга хэмжээг даруй авч ажиллах хэрэгтэй юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn